Монголын тамирчид дэлхийн тавцанд тун сайхан өрсөлдөж байна. Тэднэээс онцолбол, олимпын наадмын хөтөлбөрт багтдаг бокс, чөлөөт бөхийн төрлөөр гурван медаль хүртээд буй бөгөөд энэ амжилтыг ахиулах боломж бий.
Их Британийн Ливерпүүл хотод болсон сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга мөнгө, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэд боксын ДАШТ-ий Монголын баг тамирчдын 17, 18 дахь медальтан болсон ба Л.Алтанцэцэг хос медаль хүртсэн гурав дахь монгол тамирчин болж байна.
Мөн Хорватын нийслэл Загреб хотод өдгөө болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий гараа тун сайхан эхлүүллээ. Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд гавьяат тамирчин Т.Тулга мөнгөн медаль хүртэж, 79 кг-ын жинд О.Сүлдхүү өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдах нь. Т.Тулга чөлөөт бөхийн ДАШТ-ий Монголын тамирчдын 29 дахь мөнгөн медальтан болж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.