Мэдээ

МЭНДЧИЛГЭЭ

 

МЭНДЧИЛГЭЭ

 

Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадамд оролцож байгаа тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, зочид, хөгжөөн дэмжигчид Та бүхэндээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын олимп гэгдэх энэхүү наадмыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын дагуу дөрвөн жил тутамд зохион байгуулдаг билээ.

Наадмыг зохион байгуулснаар хүн амыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд өргөнөөр хамруулах, наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлүүдийг болон спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих, өндөр амжилт бүхий тамирчдыг бэлтгэх, олон улс, тив, дэлхий, олимпын наадамд өрсөлдөх шилдэг тамирчдыг олж илрүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

Монголын бүх ард түмний спортын зуны XVI зуны наадмыг олимпын 16, олимпын бус 2, оюун ухааны 2, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 8,  нийтдээ 28 спортын төрлөөр 2025 оны 09 дүгээр сарын 14-21-ний өдрүүдэд 21 аймаг, 9 дүүргийн 3400 гаруй баг тамирчдыг оролцуулан 879 багц медалийн төлөө Баянхонгор аймаг, Улаанбаатар хотноо нэгэн зэрэг зохион байгуулж байна.

            Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын дагуу наадмын хөтөлбөрт багтсан спортын төрөл тус бүрд байр эзэлсэн тамирчин, дасгалжуулагчдад Засгийн газрын мөнгөн шагналыг олгоно.  

Энэхүү зуны наадам нь анх удаа хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.

Наадамд баг тамирчдаа илгээж, тэмцээндээ амжилттай оролцох бүхий л нөхцөл бололцоог ханган бүрдүүлсэн аймаг, дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, хороод, удирдлага, хамт олон, спортын холбоод, хамтран ажилласан байгууллага, хамт олон, тамирчин, дасгалжуулагч, шүүгч нартаа чин сэтгэлээсээ талархаж байна.

Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадмын үйл ажиллагаанд болон нийт оролцогчдодоо спортын өндөр амжилтыг хүсье.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.