Мэдээ

Т.АЛТЖИН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДАШТ-ИЙ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН 81 ДЭХ МЕДАЛЬТАН БОЛЛОО


Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Тогтохын Алтжин Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдсан ОХУ-ын бөх Анастасия Сиделниковаг 6:4-өөр ялсанаар хүрэл медаль хүртлээ. Түүний энэ амжилт ДАШТ-ээс хүртсэн Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын 81 дэх медаль, 45 дахь хүрэл медаль юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.