Мэдээ

ХОНХОТ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ЕСӨН БАГИЙН 60 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨЖ БАЙНА

 

Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам есдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Улаанбаатар хот,  Баянхонгор аймагт нэгэн зэрэг болж байна. Наадамд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 3252 тамирчин 879 багц медалийн төлөө өрсөлдөх ба Баянхонгорт спортын 17, Улаанбаатарт спортын 11 төрөлд өрсөлдөөн өрнөж байна. Өнөөдөр тус наадмын хонхот бөмбөгийн тэмцээнд есөн баг (эрэгтэй 5, эмэгтэй 4)-ийн 60 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тойргийн журмаар тоглох юм. Монголын бүх ард түмний спортын наадмын хөтөлбөрт хонхот бөмбөгийн спорт 2014 оноос тасралтгүй багтаж байна. Тус тэмцээнээс шалгарсан баг тамирчдад БНСУ-д арваннэгдүгээр сарын  28-наас арванхоёрдугаар сарын 3-нд болох тэмцээнд оролцох эрх олгоно. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.