Мэдээ

Т.ЭНХЖИН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДАШТ-ИЙ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН 82 ДАХЬ МЕДАЛЬТАН БОЛЛОО


Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин хагас шигшээд АНУ-ын бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн АШТ-ий хошой аварга Эллен Килтийг 4:2-оор ялсанаар хүрэл медаль хүртлээ. “Загреб-2025” ДАШТ-ий Монголын багийн гурав дахь медальт болов. Мөн түүний энэ амжилт ДАШТ-ээс хүртсэн Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын 82 дахь медаль, 46 дахь хүрэл медаль юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.