Мэдээ

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XVI НААДАМД БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БАГ 80 МЕДАЛЬТАЙ ТЭРГҮҮЛЛЭЭ

 

Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам есдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Улаанбаатар хот,  Баянхонгор аймагт нэгэн зэрэг болов. Энэ наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 3252 тамирчин 879 багц медалийн төлөө өрсөлдөх ба Баянхонгорт спортын 17, Улаанбаатарт спортын 11 төрөлд өрсөлдөөн өрнөлөө.

Наадмын нэгдсэн дүнгээр Баянзүрх дүүргийн баг 80 медаль (35 алт, 24 мөнгө, 21 хүрэл)-тайгаар тэргүүлсэн бол аймгуудаас Орхон аймаг 72 медаль (23 алт, 14 мөнгө, 35 хүрэл)-тай тэргүүлж, дүүргүүдээс Баянзүрх дүүргийн баг 80 медаль (35 алт, 24 мөнгө, 21 хүрэл)-тай тэргүүлж, хүчний байгууллагуудаас “Алдар” спорт хороо 125 медаль (57 алт, 33 мөнгө, 35 хүрэл)-тай эхний байрт орсон байна.

Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойг угтаж анхдугаар наадмыг зохион байгуулахад өвөл, зуны спортын 17 төрлөөр явуулжээ. Анхдугаар наадмын бүх шатны тэмцээнд 130 мянга гаруй тамирчин оролцсоноос спортын зэргийг шинээр 1134 тамирчин, үүний дотор спортын мастерын болзлыг 21 тамирчин биелүүлж, улсын дээд амжилтыг 29 удаа шинэчлэн тогтоосон байна.

Харин 2008 оноос Монголын бүх ард түмний спортын наадмын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд (паралимп, дифлимп)-ийн спортыг хамруулан өргөжүүлсэн байна. Монголын бүх ард түмний спартакиад: 1961, 1963, 1967, 1971, 1975, 1979, 1983, 1987, 1992, 2000 онд болж, Монголын бүх ард түмний спортын наадам: 2004, 2008, 2012, 2016, 2022 онд болж байв. Анхдугаар наадам (1961 он)-ын өвөл, зуны төрөлд “Алдар”, Булган” нийгэмлэгүүд тэргүүлсэн бол өмнөх наадам (2022 он)-д дүүргүүдээс Баянзүрх (101 медаль) дүүрэг, аймгуудаас Хэнтий (49 медаль) аймаг тэргүүлсэн билээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.