Мэдээ

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ


НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оноосэхлэн жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон тунхаглаж, манай улс 1992 оноос эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй. Өнөөдөр энэхүү баярын өдрийг угтан Биеийн тамир, спортын улсын хорооноос гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа 47 ахмадаа хүндэтгэн хүлээн авав.

Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн ахмадууд маань ажиллаж хөдөлмөрлөж явсан үеэ дурсаж, найз нөхөд, хамт олонтойгоо уулзаж дурсамж дүүрэн яриа өрнүүлэн ахмадын өдрийг сайхан өнгөрүүллээ.

Улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө залуу нас,халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэж ирсэн ахмадууддаа урт насалж, төр түмэндээ түшиг болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.