Мэдээ
- Нүүр
- Мэдээ
- БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨМЖ ГАРЛАА
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨМЖ ГАРЛАА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран биеийн тамир, спортын салбарын Улсын зөвлөгөөнийг 21 аймаг, 9 дүүргийн биеийн тамир, спортын төрийн байгууллагын 650, яам, агентлаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын 100 төлөөлөгчдийг хамруулан Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. (2025.10.11)Улсын зөвлөгөөний хүрээнд 3 салбар хуралдаан болж, 13 илтгэл танилцуулж, биеийн тамир, спортын салбарын хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, 6 чиглэлд асуудлыг дэвшүүлэн Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Сангийн яам, Боловсролын яамны удирдлага, ажилтан, албан хаагчид, иргэний нийгмийн байгуулагуудад хандан дараах биеийн тамир, спортын хөгжлийн үндэсний зөвлөмжийг гаргав.
Холбоотой мэдээлэл
Ачаалж байна ..
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.