Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран биеийн тамир, спортын салбарын Улсын зөвлөгөөн болон салбарын албан хаагчдын дундах спортын 7 төрөлт тэмцээнийг 2025 оны 10 дугаар сарын 10,11,12-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.
Өнөөдөр “Биеийн тамир, спортын удирдлага, зохион байгуулалтын асуудал”, “Биеийн тамирын хөгжлийн асуудал”, “Спортын тэмцээн, наадам, олимпын бэлтгэл сургуулилт” сэдвээр 3 салбар хуралдаан зохион байгууллаа.
Салбар хуралдаанаас гарсан саналуудыг нэгтгэн дүгнэж, нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлж, биеийн тамир, спортын хөгжлийн үндэсний зөвлөмжийг танилцуулна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.