Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран биеийн тамир, спортын салбарын Улсын зөвлөгөөн болон салбарын албан хаагчдын дундах спортын 7 төрөлт тэмцээнийг 2025 оны 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.
Өнөөдөр спортын 7 төрөлт тэмцээнийг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан үг хэлэв.
Энэхүү арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон 21 аймаг, 9 дүүргийн БТСГ, ҮШББСТ-ТӨҮГ, САУЭШТ нийт 35 байгууллагын 650 гаруй албан хаагчид оролцож байна.
Маргааш буюу 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр болох биеийн тамир, спортын салбарын Улсын зөвлөгөөнөөр “Биеийн тамир, спортын удирдлага, зохион байгуулалтын асуудал”, “Биеийн тамирын хөгжлийн асуудал”, “Спортын тэмцээн, наадам, олимпын бэлтгэл сургуулилт” сэдвээр 3 салбар хуралдаан болж, 13 илтгэл танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.