Мэдээ

ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН ДАШТ-Д ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ, ОУХМ Д.ЖИГМЭД НАР ӨРСӨЛДӨНӨ

 

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор насанд хүрэгчдийн 107 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, залуучуудын 54 кг-ын жинд Дэлхийн цомын хошой аварга, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө. Э.Содномпилжээ пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, таван мөнгөн медальтай бол залуу тамирчин Д.Жигмэд ДАШТ-д анх удаа оролцох гэж байна.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.