НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
Биеийн тамир, спортын улсын хороо нь Спортын төв ордны дараах объектуудыг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой иргэн, хуулийн этгээдийг урьж байна.
1. Сонгон шалгаруулалтын нэр.
Спортын төв ордны 9 м.кв бүхий 1 өрөө, 31,9 м.кв бүхий 1 өрөө (нийт 2 өрөө)-г түрээслэх сонирхолтой иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах
Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14:00 цагаас өмнө Спортын төв ордонд байрлах Биеийн тамир, спортын улсын хорооны 1 давхрын 103 тоот өрөөнд битүүмжлэн ирүүлсэн байна.
Материалыг зарласан хугацаанд, байгууллагын нэр, өөрийн аж ахуй нэгжийн нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь үйлдэн зөвхөн Спортын төв ордонд байрлах Биеийн тамир, спортын улсын хорооны 1 давхрын 103 тоот өрөөнд санал ирүүлнэ.
2. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга.
| д/д | Түрээслэх талбайн нэршил, чиглэл, зориулалт | Байршил /хөрөнгө/ | Талбайн хэмжээ /м2/ | 
| 1 | 9 м.кв худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалт бүхий өрөө /спортын хувцас, хэрэгсэл, материалын худалдаа/ | Спортын төв ордны А блокийн үүдний хэсэгт | 9 м.кв бүхий нэг өрөө | 
| 2 | 31,9 м.кв худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалт бүхий өрөө /спортын хувцас, хэрэгсэл, материалын худалдаа/ | Спортын төв ордны Б блокт | 31,9 м.кв бүхий нэг өрөө | 
3. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл.
| Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14:00 цагт | 
| Материал хүлээн авах хаяг | УБ хот, Спортын төв ордон, 1 давхрын 103 тоот өрөөнд | 
| Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | Нэг метр.кв /1м.кв/ талбайн түрээсийн жишиг үнийг ТӨБЗГ-ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг үндэслэн 1м.кв нь нэг сарын 30,000 /гучин мянга/ төгрөг байна. | 
| Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | Иргэний хувьд: - Иргэний үнэмлэхийн лавлагааг авчрах /E-mongolia лавлагаа/ - Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл; - Харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга; - Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/; - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/; - Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар; - Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх; - Талбай түрээслэх үнийн санал; - Үйл ажиллагааны төлөвлөгөө. Хуулийн этгээдийн хувьд: - Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар; - Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл; - Санхүүгийн чадварыг нотлох баримт сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан; - Татварын тодорхойлолт; - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /Emongolia лавлагаа/; - Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар; - Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх; - Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/; - Талбай түрээслэх үнийн санал. - Үйл ажиллагааны төлөвлөгөө. | 
| Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, хууль тогтоомж, стандартын мэдээлэл | Холбогдох хууль, тогтоомж, үйлчилгээний стандарт, норм, дүрэм. | 
4. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл.
Засгийн газрын 2001 оны 134 дүгээр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зохион байгуулна.
Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.
Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан оролцогчдыг шалгаруулна.
Барьцаа хөрөнгө 1 сарын түрээсийн хэмжээнээс доошгүй байна.
5. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах.
Түрээслүүлэх хөрөнгийг 2025 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд 12 цагт өмч эзэмшигч Спортын төв ордонд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх болон бусад нэмэлт мэдээллийг 266401 дугаартай утас, www.sport.gov.mn цахим хаягаар холбогдож авна уу.
Хаяг: УБ хот, Спортын төв ордон, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо
Холбогдох албан тушаалтан: Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Д.Уранбилиг
Утасны дугаар: 99873744, 266401
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
Биеийн тамир, спортын улсын хороо нь Спортын төв ордны дараах объектуудыг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой иргэн, хуулийн этгээдийг урьж байна.
1. Сонгон шалгаруулалтын нэр.
Спортын төв ордны 63.3 м.кв бүхий 2 өрөөг түрээслэх сонирхолтой иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах
Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14:00 цагаас өмнө Спортын төв ордонд байрлах Биеийн тамир, спортын улсын хорооны 1 давхрын 103 тоот өрөөнд битүүмжлэн ирүүлсэн байна.
Материалыг зарласан хугацаанд, байгууллагын нэр, өөрийн аж ахуй нэгжийн нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь үйлдэн зөвхөн Спортын төв ордонд байрлах Биеийн тамир, спортын улсын хорооны 1 давхрын 103 тоот өрөөнд санал ирүүлнэ.
2. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга.
| д/д | Түрээслэх талбайн нэршил, чиглэл, зориулалт | Байршил /хөрөнгө/ | Талбайн хэмжээ /м2/ | 
| 1 | 63.3 м.кв бүхийн хоолны худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалт бүхий өрөө | Спортын төв ордны 1 давхарт | 63.3 м.кв бүхий хоёр өрөө | 
3. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл.
| Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14:00 цагт | 
| Материал хүлээн авах хаяг | УБ хот, Спортын төв ордон, 1 давхрын 103 тоот өрөөнд | 
| Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | Нэг метр.кв /1м.кв/ талбайн түрээсийн жишиг үнийг ТӨБЗГ-ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг үндэслэн 1м.кв нь нэг сарын 25,000 /хорин таван мянга/ төгрөг байна. | 
| Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | Иргэний хувьд: - Иргэний үнэмлэхийн лавлагааг авчрах /E-mongolia лавлагаа/ - Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл; - Харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга; - Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/; - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/; - Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар; - Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх; - Талбай түрээслэх үнийн санал; - Үйл ажиллагааны төлөвлөгөө. Хуулийн этгээдийн хувьд: - Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар; - Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл; - Санхүүгийн чадварыг нотлох баримт сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан; - Татварын тодорхойлолт; - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /Emongolia лавлагаа/; - Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар; - Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх; - Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/; - Талбай түрээслэх үнийн санал. - Үйл ажиллагааны төлөвлөгөө. | 
| Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, хууль тогтоомж, стандартын мэдээлэл | Хүнс, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг; Холбогдох хууль, тогтоомж, үйлчилгээний стандарт, норм, дүрэм. | 
4. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл.
Засгийн газрын 2001 оны 134 дүгээр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зохион байгуулна.
Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.
Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан оролцогчдыг шалгаруулна.
Барьцаа хөрөнгө 1 сарын түрээсийн хэмжээнээс доошгүй байна.
5. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах.
Түрээслүүлэх хөрөнгийг 2025 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд 12 цагт өмч эзэмшигч Спортын төв ордонд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх болон бусад нэмэлт мэдээллийг 266401 дугаартай утас, www.sport.gov.mn цахим хаягаар холбогдож авна уу.
Хаяг: УБ хот, Спортын төв ордон, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо
Холбогдох албан тушаалтан: Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Д.Уранбилиг
Утасны дугаар: 99873744, 266401
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг
 Монгол
 Монгол English
 English

Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.