Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн хэлтсээс Үндэсний шигшээ багийн тамирчи, дасгалжуулагчдад “Ёс зүй, эерэг хандлага” сэдэвт сургалтыг Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржтой хамтран зохион байгуулав.
“Шинэ Монгол Харүмафүжи” ерөнхий боловсролын сургуульд болсон энэхүү сургалтад Үндэсний шигшээ багийн 200 гаруй тамирчин, дасгалжуулагч хамрагдлаа.
Харүмафүжи Д.Бямбадоржийн зүгээс хүрэлцэн ирсэн дасгалжуулагч, тамирчдад өндөр ачааллын бэлтгэл сургуулилтыг хэрхэн даван туулсан тухай, тамирчин хүний ёс зүй, эерэг хандлага, дасгалжуулагчаа хүндлэх ёс, бусдад нөлөөлөх үлгэр дуурайллыг өөрийн сайн туршлагаасаа хуваалцлаа.
 Монгол
 Монгол English
 English

Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.