Мэдээ

ХАР ТАМХИНЫ ХОР УРШИГ, ТҮҮНЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунтөгс өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны албан хаагчдад хар тамхины хор уршиг, хар тамхинаас хэрхэн сэргийлэх талаар сургалт зохион байгуулав. Сургалтаар хууль бус эргэлттэй тэмцэх, хууль ёсны эргэлтэд хяналт тавих сэдвийн хүрээнд танин мэдэхүйн мэдээ мэдээлэл өглөө. Дэлхийд 15-64 насны 296 сая хар тамхины хэрэглэгч байгаа ба өнгөрсөн онд 500 мянган хүн энэ төрлийн бодисны хор уршигаас нас барсан судалгаа байна. Монгол улсад сүүлийн зургаан жилийн байдлаар хар тамхины 1371 гэмт хэрэг бүртгэгдсэн бол сүүлийн таван жилийн байдлаар 1258 хүн яллагдагчаар татагджээ. Хар тамхи хэрэглэгчдийн 91.3 хувь нь эрэгтэй бол 8.7 хувь нь эмэгтэй байна.   


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.