Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д “авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх” гэж заасны дагуу АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Янжинлхам “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад Биеийн тамир, спортын улсын хороо, 21 аймаг, есөн дүүргийн биеийн тамир, спортын хороо, газар, САУЭШТ-ийн ажилтан албан хаагч, Үндэсний шигшээ багийн холбоодын удирдах ажилтан, дасгалжуулагчдад авлигын эсрэг хууль, тогтоомж, авлигыг гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор уулзалт, сургалтыг зохион байгуулсан нь энэ.
Энэхүү сургалт нь Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний аудитын газар мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар зэрэг байгууллагуудаас ирүүлсэн чиглэл, дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэн, илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг залруулж, цаашид давтан гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх, албан хаагчдыг соён гэгээрүүлэх зорилготой юм.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.