Мэдээ

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

 

🔹Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн Биеийн тамир, спортын улсын хорооны гурван албан хаагч өнөөдөр тангараг өргөлөө.

🔹Спортын холбоо, клубийн хөгжил бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Э.Ундрам, Спортын холбоо, клубийн үйл ажиллагааны хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Э.Уранбилиг нар “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөсөн юм.

🔹 ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн Та бүхэнд амжилт хүсэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, үр бүтээлтэй ажиллахыг хүсье. Төрийн албандаа их зүйлийг бүтээж, шударга ажиллаарай” хэмээн захив.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.