Мэдээ
- Нүүр
- Мэдээ
- Б.ГОНЧИГСҮРЭН ИХ ДУУЛГААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Б.ГОНЧИГСҮРЭН ИХ ДУУЛГААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн арваннэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар нарын удирдлага дор нийт 15 тамирчин оролцож, Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн ОХУ-ын жүдоч Тамерлан Башаевыг ялсанаар алтан медаль хүртлээ. Ийнхүү Монголын жүдочид Абу Дабигийн их дуулгаас нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 52 орноос дөрөвт жагслаа.
Холбоотой мэдээлэл
Ачаалж байна ..
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.