Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Мөнхбаатарын Цогтгэрэл БНСУ-ын тамирчин Гвон Хек Бумыг цэвэр, хагас шигшээд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучуудын Азийн аварга эзэн орны тамирчин Эльхан Ассадовыг 7:2-оор тус тус ялж шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга, Ираны Камран Гасемпурт оноогоор цэвэр (0:10) ялагдаж мөнгөн медаль хүртжээ.
Сонирхуулахад энэ өрсөлдөгч нь жиндээ Ираны тэргүүн сонголт болоод байгаа алдарт Хасан Яздани Чаратитай нэг клуб, нэг багшийн шавь нар юм байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.