Мэдээ

АЙМАГ, ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР, ХОРООДЫН АЛБАН ХААГЧИДТАЙ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэсээс 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын удирдлагууд, төлөвлөлт, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан албан хаагчидтай цахим хурал зохион байгуулав. Хурлаар 2025 онд зохион байгуулсан арга хэмжээ, тайлагналт болон 2026 онд хийх ажлын талаар чиглэл өгсөн юм. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “Алсын хараа 2050”, хууль, тогтоомж, Монгол Улсын таван жилийн чиглэл, ёс зүйн дэд хороо, хүүхэд хамгаалал, жендер, хүний эрх, гамшгаас хамгаалах чиглэлээр хийх арга хэмжээг төлөвлөгөөнд тусгах, тайлагнахад анхаарах чиглээр хурал зохион байгуулагдлаа.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.