Мэдээ

А.АМАРТАЙВАН АЛТ, Д.ЖИГМЭД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Япон улсын нийслэл Токио хотод пара пауэрлифтингийн “2026 Japan National Para Powerlifting Invitational Championships” тэмцээн энэ сарын 17-18-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, 59 кг-д Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван нар өрсөлдөж байна. Өнөөдөр тэмцээний 59 кг-ын жинд Даваа-Очирын Жигмэд цээжнээс 153 кг-ыг шахсанаар мөнгө, 65 кг-ын жинд А.Амартайван 157 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэв. Тэд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдын 2026 оны олон улс дахь анхны медалийг хүртэж байна. Маргааш Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдөх юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.