Мэдээ

МЭНДЧИЛГЭЭ


 

Эрхэм хүндэт тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, зохион байгуулагч нараа,

Монголчууд бид эрт дээр үеэсээ түүх, өв соёлоороо бахархах, үндэсний спортоо уламжлал болгон хөгжүүлж ирсэн арвин их түүхтэй билээ.

Үндэсний уламжлалт спортын төрөл, тоглоом наадгайн зан үйл, ёс жаяг, соёлын өвийг хадгалах, хамгаалах, өсвөр залуу хойч үеийнхэндээ өвлөн уламжлуулах, сурталчлан хөгжүүлэх үйлсэд өөрсдийн оюун ухаан, хүч чадлаа зориулан зүтгэж буй үндэсний спортын зүтгэлтэнүүд, төв орон нутгийн биеийн тамир, спортын байгууллагын удирдлага, хамт олон, тамирчид, иргэд Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Үндэсний спортын Анхдугаар наадам нь 1998 онд анх зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын дагуу 4 жил тутамд тасралтгүй зохион байгуулагдаж байна. 

Үндэсний спортын I-V наадам үндэсний спортын зуны төрлөөр зохиогдсон бөгөөд, 2018 онд зохиогдсон VI наадмын хөтөлбөрт өвлийн төрөл анх орсон түүхтэй.

        Энэ удаагийн VIII наадам нь Улаанбаатар хотод Хандгайтын мөсөн гулгуурын талбайд болон Төв аймгийн нутаг дахь Цонжин Болдог Уухайн дуу цогцолборт нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой болж байна.

Наадмын мөсөн сурын харваа, мөсний шагайн харвааны шигшээ тэмцээнд хурд хүч, цэц мэргэнээ сорихоор аймаг, дүүргээсээ шалгарсан шилдгийн шилдэг 600 гаруй харваач тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.

           Шигшээ тэмцээнүүд оюун ухаан, тэсвэр тэвчээр, ур чадвар шаардсан уран хурц тоглолттой, үндэсний дээд амжилт шинэчлэгдсэн, өрсөлдөөнтэй болно гэдэгт итгэлтэй байна.

        Наадмын шигшээ тэмцээнд баг, тамирчдаа бэлтгэн оролцуулсан Аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, хороод, үндэсний спортын холбоодын хамт олон Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.          

Нийт тамирчдын хараа нь хурц, сум нь хурдан, оноо нь мэргэн байх болтугай.

Хүндэтгэсэн:

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ

ДАРГА Э.БИЛЭГТ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.