Олон зуун жилийг элээн, өвлөн уламжлагдсанМонголын үндэсний өвлийн өвөрмөц спорт, мөсний шагайн харвааны үе үеийн шилдэгхарваач тамирчид, соёлын өв, үндэсний спортыг дэмжиж хамтран ажиллаж буй бүхийл байгууллага, хувь хүмүүс, хамт олон та бүхэндээ халуун мэндчилгээ дэвшүүлье.
Монголын ард түмний өнө зууны түүхтэй, уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн, хөгжүүлэн дэлгэрүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэн, өргөн хүрээнд сурталчлан таниулж, олон түмнийг хамарсан үндэсний спортын нэгэн төрөл болон хөгжиж байна.
Анх 20 жилийн тэртээ 100 гаруйхан харваачдыг эгнээндээ багтааж байсан тус холбоо нь өдгөө 10 гаруй салбар холбоод, 30 орчим тогтмол үйл ажиллагаа явуулдаг дэвжээдтэй болж, гишүүдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж 3000 орчимд хүрч,Монгол Улсын Дархан мэргэн 9, Хошой мэргэн болон Улсын мэргэн 50 гаруй, Спортын мастер, дэд мастер 50 гаруй төрөн гарчээ.
Үндэсний мөсний шагайн харваа нь Монгол эрчүүдийн эр чадал, авхаалж самбаа, түргэн сэтгэх, бие бялдрын хөгжил, төлөвшлийн хэрэглүүр болсоор эрт үеэс уламжлан өвлөгдсөн төдийгүй эдүгээ Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын тогтоолын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний спортын хороотой хамтран ажиллаж байна.
Монголын үндэсний спортын VIII наадмын өвлийн төрлийн шигшээ тэмцээнийг хамтран зохион байгуулж буй Биеийн тамир, спортын улсын хороо, 21 аймаг, 9 дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодод талархал илэрхийлье.
Харваачид та бүхэндээ хараа хурц, оноо мэргэн, уухай цээл байхын ерөөл өргөе.
Мөсний шагайн тунгалаг ариун дэвжээ
Мөнхөд биднийг ивээх болтугай.
ХҮНДЭТГЭСЭН:
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МӨСНИЙ ШАГАЙН ХОЛБООНЫ
ЕРӨНХИЙЛӨГЧ НЯМДАЛАЙН МАНДАХБААТАР


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.