Мэдээ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН ӨВЛИЙН НААДМЫН МЕДАЛЬТНУУД ТОДОРЛОО


Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан Үндэсний өвлийн спортын наадам нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд болов. Наадамд 21 аймаг, есөн дүүргийн 600 орчим тамирчин мөсөн шагай, мөсөн сурын спортын таван төрөлд өрсөлдлөө. Тус наадмын хамгийн ахмад нь мөсөн шагайн төрөлд Сүхбаатар дүүргээс оролцож буй 74 настай Д.Батдэлгэр бол хамгийн залуу нь Баянзүрх дүүргийн тамирчин, 17 настай Б.Пүрэвдорж байв. 

Энэ удаагийн наадамд медаль хүртсэн баг, тамирчдыг танилцуулж байна:

ЦУВАА ХАРВАА ТЭМЦЭЭНИЙ ДҮН

1.Өвөрхангай аймгийн харваач, аймгийн цэцэн, спортын мастер Маналжавын Батлут

2.Дархан-Уул аймгийн харваач, аймгийн бахлуур, спортын мастер Ганбатын Мөнхбат

3.Баянгол дүүргийн харваач, аймгийн нягт, спортын мастер Бямбаагийн Гантогтох

Багийн төрөлд

1.Хөвсгөл аймаг

2.Ховд аймаг

3.Дундговь аймаг

Мөсөн сурын харвааны байгууллагын нэгдсэн дүнгээр

1.Хөвсгөл аймаг

2.Өвөрхангай аймаг

3.Ховд аймаг

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Монголын үндэсний спортын наадмыг 1998 онд Биеийн тамир, спортын үндэсний төвийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх санаачилж, өдгөө найм дахь удаагаа болж буй нь энэ. Монголын үндэсний спортын өвлийн наадмын отгон тэмцээний үеэр Ц.Мөнхбаатарт улсын мэргэн, Б.Цогбадрахад хошой мэргэн цол олгосон бол дархан мэргэн Д.Ууганбаярт үлэмж чимэг хүртээж байв. Үндэсний спортын дэг ёс, заншилыг хойч үедээ өвлүүлэн үлдээх цогц арга хэмжээ энэ бөгөөд үндэсний спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бодлого боловсруулах нэн чухал ач холбогдолтой наадам юм. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.