Мэдээ

C.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН ШИЛДЭГ ДУГУЙЧДЫГ ТЭРГҮҮЛЖ, Б.ТЭГШБАЯР ДЭД БАЙРТ ШАЛГАРЛАА


Энэтхэг улсад засмал замын дугуйн "Пүнэ Гранд Тур" олон улсын уралдаан нэгдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд болж, тэмцээнд 27 багийн нийт 162 тамирчин өрсөлдлөө. Таван өдрийн уралдааны нийлбэр дүнгээр Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Сайнбаярын Жамбалжамц зургаадугаар байрт шалгаран Азийн шилдэг дугуйчны улбар шар цамц, тэргүүн байр эзэллээ. Түүнтэй мөр зэрэгцэн уралдсан Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Батсайханы Тэгшбаяр Азийн шилдэг дугуйчны хоёрдугаар байрт шалгарсан байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.