“МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах гүйлтийн цанын 10 км-ын (10+10) скиатлоны төрөлд 75 тамирчнаас 55 дугаар байрт орлоо. Ингэснээр тэр гурван олимпын наадамд дараалан оролцсон анхны монгол цаначин болов. Б.Ачбадрах нөгөөдөр гүйлтийн цанын спринт төрөлд уралдах юм.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.