Сар шинийн баярыг угтан Спортын төв ордны дээврийн цас, гудамж талбайд халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх хүрээнд дагтаршсан цас, мөсийг арилгаж, орчин тойрны хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хоёрдугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулав. Иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх энэхүү бүх нийтийн цэвэрлэгээнд Биеийн тамир, спортын улсын хорооны 35, САУЭШТ-ийн 14 албан хаагч хамрагдсан юм. Мөн Монголын үндэсний паралимпын хороо, бокс, таеквондо, самбо, хүндийн өргөлт, жүдо, чөлөөт бөхийн спортын тамирчин, дасгалжуулагч, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн багш, дасгалжуулагч нийт 135 хүн хамрагдлаа.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.