Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсээс гал түймрийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшиг, осол, аюулт үзэгдэл тохиолдсон үед учирч болох хор хөнөөлийг багасгах зорилгыг агуулсан “Гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэх байдлыг хангах” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа. Энэ сургалтад Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн албан хаагчид хамрагдав.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Урьдчилсан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Ариунзаяа галын аюул ослоос урьдчилан сэргийлэх онол, практик хосолсон сургалтыг хийж, гал түймрийн тухай ерөнхий ойлголт, холбогдох хууль, дүрэм, журам, гал түймрийн зонхилох шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг танилцуулан, гал түймэрт өртсөн үед амь насаа авран хамгаалах болон гал унтраагуур ашиглах дэлгэрэнгүй заавар, зөвлөмжийг ажилтан, албан хаагчдад өглөө.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.