Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх ойлголт мэдлэгийг олон нийтэд хүргэх, эрэгтэй, эмэгтэйчүүдэд тулгарч буй жендэрийн асуудлыг мэдээлэх, холбогдох төрийн байгууллагуудад хүргэх, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор үндэсний хэмжээнд “Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” уриатай сарын аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд “Жендэрийн тэгш байдлыг хангах” тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төрийн алба, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулах үүрэгтэй юм. Тус аянг гуравдугаар сарын 3-27-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд энэхүү нөлөөллийн аянд Биеийн тамир, спортын улсын хорооны газар, хэлтэс нэгдэж байна.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.