Польш улсын Кельце хотноо зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-ий медалийн төлөөх тоглолтууд явагдаж байна. Манай шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн 51кг-д оролцсон А.Хулан Казакстаны тамирчин Турабаев Гулнуарийг 5:0 харьцаатай ялж хүрэл медалийн болзол хангажээ.
Мөн эрэгтэйчүүдийн 52кг-д тулалдсан Э.Сүхбат Испанийн боксчин Пантожа Морено Жуантайг 5:0 харьцаатай ялж мөнгөн медалийн төлөө тоглохоор болсон байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.