Казахстан улсад зоос шүүрэх спортын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 16-23-ны өдрүүдэд болоход есөн орнынийт 18 тамирчин өрсөлдлөө. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч А.Ромын удирдлага дор хоёр тамирчин өрсөлдөхөд М.Наурызбек мөнгөн медаль хүртэв. Тэрбээр тус спортоор өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан бол Монголын баг тамирчид зоос шүүрэх спортын Азийн цомоос өмнө нь хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байжээ.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.