Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гарагийг газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, мэдлэг дадлагад сургах, таниулах өдөрлөгийг улсын хэмжээнд зохион байгуулж буй бөгөөд өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан, албан хаагчдад газар хөдлөлтийн өмнө болон дараа нь авч хэрэгжүүлэх зөвлөмжийг танилцууллаа.
Монгол орны нутаг дэвсгэр болон хил
орчмын бүс нутагт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 28-ны өдрийг дуустал
нийт 5178 газар хөдлөлт болсноос Монгол Улсын нутагт дэвсгэрт 3073 болсон
бөгөөд 3,5 магнитудаас дээш удаагийн газар хөдлөлт 10 удаа болжээ. Мөн газар хөдлөлтийн
давтамж өмнөх оны мөн үеэс өссөн тоон үзүүлэлт байна.
Иймд иргэн бүр урьдчилан сэргийлэх
мэдлэгтэй байж, гэр, ажлын байранд байгаа хүнд эд зүйлсийг бэхлэх, гэр бүлийн
бэлэн байдлын төлөвлөгөөтэй байх, яаралтай үед хэрэглэх хүн нэг бүрийн
үүргэвчийг бэлтгэж, газар хөдлөлтөөс айх биш урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байх
талаар Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Э.Булган зөвлөлөө.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.