Мэдээ

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛЫГ ТАНИУЛАХ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО ДУУГАРЛАА

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиог орон даяар ажиллуулдаг. Энэ дагуу өнөөдөр (3.26) 16:00 цагт гамшгийн аюулын дуут дохио дуугарч, Биеийн тамир, спортын улсын хороо болон САУЭШТ-ийн ажилтан албан хаагчид, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн багш, сурагчид бэлэн байдлаа хангалаа.

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 52.6 хувь нь маш өндөр, 24.5 хувь нь өндөр, 22.9 хувь нь дунд зэргийн газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд хамаардаг бол нийслэл хотын 95.3 хувь нь маш өндөр, 4.7 хувь нь өндөр эрсдэлтэй бүсэд багтаж байгаа нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдогийг харуулж байна.

Он гарсаар эхний хоёр сарын байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 5178 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3073 нь манай улсын нутаг дэвсгэрт болсон байна. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.