Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 183 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хэмжээний спорт наадам зохион байгуулах журам”-ын 2.1 дэх заалт, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны А/377, А/378 дугаар тушаалаар Монголын оюутны спортын VII наадам 2026 оны гуравдугаар сарын 6-наас тавдугаар сарын 8-ны хооронд Улаанбаатар хотноо спортын 14 төрлөөр болж байна. Наадмын нэгдсэн зааврын дагуу өвлийн спортын нэг төрөл, зуны спортын 13 төрөл, нийт 14 төрлөөр оюутан тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.