Мэдээ

Ширээний теннисний төрөлд багийн дүнгээр Ч.Цогтбаяр дасгалжуулагчтай МУБИС-ийн баг тэргүүлэв


Монголын оюутны спортын VII  наадмын ширээний теннисний тэмцээнд 17 их дээд сургуулийн эрэгтэйчүүдийн ангилалд 43, эмэгтэйчүүдэд 29, нийт 72 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Болор-Эрдэнэ СЭЗИС түрүүлж,
Б.Эгшиглэн  ХУИС,
Ө.Балжинням МУБИС удаалав. Харин эрэгтэй ганцаарчилсан төрөлд
М.Манлайжаргал АШУҮИС түрүүлж,
М. Тэмүүлэн ҮБТИС, О.Баттүвшин ШУТИС мөнгө, хүрэл медаль хүртлээ. Холимог хосын төрөлд Ө.Балжинням, Б.Энхтөгөлдөрбаясгалан МУБИС нар алт, Б.Индра, О.Баттүвшин ШУТИС нар мөнгө, М.Цэцэн, М.Манлайжаргал АШУҮИС нар хүрэл медалийн тавцанд гарав. Багийн дүнгээр
Ч.Цогтбаяр дасгалжуулагчтай МУБИС тэргүүлж, П.Мөнхзул дасгалжуулагчтай
АШУҮИС, М.Амаржаргал дасгалжуулагчтай ШУТИС удааллаа. 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.