БТСУХ-ны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсээс харьяа аймаг, дүүргийн удирдлагууд болон мэргэжилтнүүдтэй цахимаар хуралдлаа. Тус хуралд нийт 98 ажилтан, албан хаагч оролцож дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
· Биеийн тамирын арга зүйч бэлтгэх, зэрэг олгох;
· БТС-ын газар, хороодод цахим дасгал удирдан явуулах багшбэлтгэх тухай мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн даргаО.Баасан энэ онд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, 2022 оноос улсын хэмжээнд биеийн тамирын арга зүйчдийг үе шаттайгаар нэмэгдүүлж, нийт 330 суманд ажиллуулах, арга зүйчдэд I, II,III зэрэг олгох, тэднийг хэрхэн бэлтгэх тухай мэдээлэл өглөө. Харин БТАЗ-ийн хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлах, ҮБТДС-ийн Эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч Ш.Бат-Эрдэнэ сургалтын хөтөлбөрийн төсөлтэй холбоотой зарим мэдээллийг танилцуулж, хуралд оролцогчдоос саналыг нь авсан юм.
Мөн БТСУХ-ноос иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгоор “Үнэгүй фитнес” ТББ-тай хамтран цахим дасгалыг зохион байгуулдаг. Цаашид улсын хэмжээнд нийтийн дасгал хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлэхээр 21 аймаг, 9 дүүргийн БТС-ын хороодод багш бэлтгэхээр төлөвлөөд байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.