Мэдээ

МАНАЙ 4 ТАМИРЧИН ӨНӨӨДӨР ОЛИМПЫН ЭРХИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ


“Токио-2020” зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны эрх болгох   дэлхийн тэмцээн өнөөдөр Болгарын Софи хотноо эхэлнэ. Энэхүү тэмцээнд манай 5 тамирчин, 3 дасгалжуулагчийн хамтаар оролцохоор Казахстан улсад бэлтгэлээ хангасан юм.

 

Багийн бүрэлдэхүүн:

·       57 кг: Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Монгол улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр

·       74 кг: 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж

·       86 кг:  Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол улсын гавьяат тамирчин П.Өнөрбат

·       97 кг: Азийн танхимын наадмын хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Ч.Алтангэрэл

·       Эмэгтэйчүүдийн 62 кг:  Чөлөөт бөхийн "Poland Open", “Иван Ярыгин” олон улсын тэмцээний аварга, Олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа

 

Дасгалжуулагчаар:

·       Б. Баттулга - Шигшээ багийн ахлах дасгалжуулагч

·       А. Цэдэнсодном - Эрэгтэйчүүдийн  шигшээ багийн дасгалжуулагч, МУГДасгалжуулагч

·       Ө. Ууганбаяр – Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч нар ажиллаж байна.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн хэсгийн болон хагас шигшээ барилдаанууд явагдана. Тойргийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 15.00 цагт эхэлж, шөнийн 01.00 цагт эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125кг-ийн хагас шигшээ барилдаанууд болно.

 

Өнөөдөр олимпын эрхийн төлөө өрсөлдөх Үндэсний шигшээ багийн эрэгтэй 4  тамирчиндаа амжилт хүсье












Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.