Мэдээ

Э.БЭХБАЯР ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТӨРӨЛД 8 ДАХЬ ЭРХИЙГ АВЧИРЛАА.

Э.БЭХБАЯР ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТӨРӨЛД 8 ДАХЬ ЭРХИЙГ АВЧИРЛАА.
Мэдээ


 

“Токио-2020” зуны олимпын наадмын бөхийн төрлүүдийн эрх олгох сүүлчийн тэицээн өнөөдөр Болгарын нийслэл Софид эхэлсэн.


Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан болж 57 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Токио-2020 олимпын наадамд оролцох эрхийн болзол хангалаа.


Тэрээр Монголын чөлөөт бөхийн тамирчдын найм дахь, эрэгтэй бөхчүүдийн гурав дахь эрхийг эх орондоо авчирч байна.


Э.Бэхбаяр хагас шигшээд Европын гурван удаагийн аварга, Азербайжаны гүрж гаралтай туршлагатай тамирчин Георгий Эдишерашвилиг 6:2-оор ялсан юм. Маргааш алтан медалийн төлөөх барилдаанд 2017 онд Парисын ДАШТ-ий хагас шигшээд ялагдаж байсан Японы Юки Такахашитай даагаа нэхэх юм байна.


Ийнхүү Э.Бэхбаяр олимпын эрхийн болзол хангаснаар Монгол улс өнөөдрийн (2021.05.07) байдлаар Токио-2020 олимп, паралимпын наадамд оролцох 27 эрхтэй боллоо.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.