Мэдээ

Э.БЭХБАЯР АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ, Х.БОЛОРТУЯА ХЭСГИЙН БАРИЛДААНУУДАА ХИЙНЭ.


“Токио-2020” зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны эрх олгох дэлхийн тэмцээн өчигдөр Болгарын Софи хотноо эхэлж, манай 4-н эрэгтэй тамирчин өрсөлдөхөд -57кг-д Э.Бэхбаяр олимпын эрхийн болзол хангасан. Тэрээр өнөөдөр алтан медалийн төлөө 2017 оны дэлхийн аварга Японы тамирчин Юки Такахашитай барилдана. Энэхүү барилдаан Улаанбаатарын цагаар 21.45-д эхэлнэ.
Тэмцээний хуваарийн дагуу ийнхүү эрэгтэйчүүдийн шигшээ барилдаануудаас гадна Улаанбаатарын цагаар 15.00 цагт эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76кг-ийн барилдаанууд явагдана.
Эмэгтэйчүүдийн 6-н жингээс олимпын эрх аваагүй үлдсэн ганц жин болох 62 кг-д манай улсаас Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт, “Poland Open”, Иван Ярыгины нэрэмжит олон улсын тэмцээний аварга, Олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа өрсөлдөнө. Тэрээр эхний тойрогт Хорватын тамирчинтай оноолт таарчээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.