Мэдээ

"ОЛИМПИЙН НААДАМД БЭЛТГЭХ ҮНДЭСНИЙ ХОРОО"-НЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АСУУДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ, САНАЛ СОЛИЛЦОВ.

"ОЛИМПИЙН НААДАМД БЭЛТГЭХ ҮНДЭСНИЙ ХОРОО"-НЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ  АСУУДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ, САНАЛ СОЛИЛЦОВ.
Мэдээ

“Токио-2020” олимп, паралимпын наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэлажлыг хангах дэд ажлын хэсгийн III хуралдаан боллоо.

Хуралдаанд дэд ажлынхэсгийн дарга, БТСУХ-ны дэд дарга, Ц.Одонбаяр, БТСУХ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, ҮШББХХ-ийн дарга Э.Билэгт, САУЭШТ-ийн даргаБ.Эрдэнэваанчиг, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийндарга Э.Бадар-Ууган, Монголын паралимпын хорооны дэд Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо болон албаны бусад хүмүүс оролцлоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.Үүнд:

• Дэд ажлын хэсгийн II хуралдаанаас гарсан шийдвэрийн биелэлт;

• МҮОХ-ноос олимпын наадамд бэлтгэн оролцуулахтай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ;

• Олимп, паралимпын наадамд бэлтгэгдэж буй Үндэсний шигшээ багуудын цаг үеийн мэдээллийг хүргэж,санал солилцон мөн энэ сард болох "Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо"-ны хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг зөвшилцлөө. 













Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.