Биеийн тамирын арга зүйчийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн орон тооны бус зөвлөлийн хоёрдугаар хурал болж, боловсруулсан хөтөлбөрийн төсөлтэй танилцаж, зөвлөлийн гишүүд санал солилцлоо.
Хуралд Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн С.Хишигтхүү, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал Л.Алтанцэцэг, МУБИС-БТДС-ийн захирал Г.Энхсайхан, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамирын чийрэгжүүлэлтийн арга зүйчийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Тунгалаг, ХУД-ийн эрүүл мэндийн төвийн арга зүйч Д.Соёлмааa нар оролцлоо.
Хурлаар Биеийн тамирын арга зүйчийн төгсөлтийн дараах I, II, III зэрэг олгох сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, арга зүй, сургалтын чанар, бүтэц, агуулгын талаар санал солилцож ирэх 6 сард уг хөтөлбөрийг эцэслэн шийдвэрлэж батлуулахаар боллоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.