Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаа, олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, дэмжлэг үзүүлэх зорилгоор олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо хуралдана.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, Биеийн тамир, спортын Улсын хорооны дарга Ц.Шаравжамц, “Токио Олимп сан”-гийн гүйцэтгэх захирал Ж.Ганзориг нарын олимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны гишүүд, олимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн гишүүд болон бусад албаны хүмүүс оролцоно.
Хуралдаанаар Биеийн тамир, спортын салбарт хэрэгжиж байгаа үйл ажиллагаа, “Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажил, “Токио Олимп сан”-гаас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны мэдээллийг сонсож, хэлэлцсэн асуудлуудтай холбоотой тогтоолын төслийг батлах юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.