Мэдээ

ДУБАЙД ТӨРИЙН ДУУЛАЛ ГУРВАНТАА ЭГШИГЛЭЛЭЭ.

ДУБАЙД ТӨРИЙН ДУУЛАЛ ГУРВАНТАА ЭГШИГЛЭЛЭЭ.
Мэдээ


Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 2021 оны сонирхогчдынбоксын Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.


Тэмцээний эрэгтэйчүүдийн 56кг-д Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Универсиад наадмын аварга2019 оны Азийн аваргын хүрэл медальт ОУХМ Хархүүгийн Энх-Амар,“Екатринбург-2019” дэлхийн аварга, “Жакарта-2018” Азийн наадам болон“Бангкок-2019” Азийн аварга Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой учраа таарч3:2-оор ялж, алтан медаль хүртжээ.

Мөн эрэгтэйчүүдийн60 кг-д“Ажнай” корпорацийн тамирчин ДАШТ-ий хүрэл медальт Эрдэнэбатын Цэндбаатар“Токио-2020” олимпын эрх аваад буй Ираны Данияал Шахбахштайг 5:0-ээр илт давуу ялж, Азийн хошойаварга боллоо.



Түүнчлэн 64 кг-д “Алдар” спорт хороо, “Капитрон” банкны тамирчинОУХМ Баатарсүхийн Чинзориг алтан медаль хүртснээр манай финалд шалгарсан гурвантамирчин бүгд алтан медалийн эзэд болов. Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМБаатарсүхийн Чинзориг аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын ижбүрэн медальтай Энэтхэгийн Шива Тапатай тулалдаж 3:2-оор ялалсан байна. ИнгэснээрБ.Чинзориг тивийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтан боллоо. Тэрээр 2017 ондмөнгө, 2019 онд хүрэл медаль хүртэж байсан юм.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.