Биеийн тамир, спортын улсын хороо “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулаад байна. Ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр болж, “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төсөлд спортын холбоодын саналыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт спорт холбоодын эхний хэсэг болох Үндэсний уламжлалт болон мэргэжлийн спортын холбоодын төлөөлөл оролцлоо.
“Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийн танилцуулгыг ажлын хэсгийн зөвлөх Н.Цогтсайхан танилцуулж, танилцуулгатай холбоотой асуулт хариулт, хэлэлцүүлэг өрнүүлж, дүрмийн төсөлд нийт төлөөллийн саналыг авлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.