Үндэсний хэмжээнд сарын туршид үргэлжлэх “Дасгал хөдөлгөөн хийцгээе” аян үйл ажиллагаа болон сургалт гэсэн үндсэн 2 хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Сургалтын хүрээнд иргэдэд иог, шагайт дасгалын цахим хичээлүүдийг цувралаар хүргэж байгаа бол өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагдах “Шатрын тэмцээн”-д ашиглах www.lichess.org вэбсайт танилцуулах сургалтыг зохион байгууллаа.
Тус тэмцээн нь 06 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд онлайнаар зохион байгуулагдах гэж буй анхдугаар тэмцээн гэдгээрээ онцлогтой.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.