Мэдээ

Б.БОЛДБААТАР НИЙТ 1200 КМ ЗАМ ТУУЛНА.

Б.БОЛДБААТАР НИЙТ 1200 КМ ЗАМ ТУУЛНА.
Мэдээ

Орон даяар өрнөж байгаа “Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аяны гүйлтийн үйл ажиллагааг дэмжин Хөнгөн атлетикийн ахмад тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар “Говь-Алтай-Завхан-Архангай- Улаанбаатар” чиглэлийн 1250 км замыг туулахаар 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Жанчив баатарын талбайгаас замд гарчээ. Тэрээр өчигдрийн (6-р сарын 20) байдлаар Завхан аймгийн Загастайн даваагаар давж, нийт 360 км зам гүйж Завхан аймгийн Тэлмэн сумыг өнгөрчээ.
ОУХМ Б.Болдбаатар нь өнгөрсөн жил Алтай хотоос Улаанбаатар хүртэлх 1040 км замыг 34 хоногт амжилттай туулж байсан. Энэ удаад нийт 1250 км замыг туулж 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод бариагаа ирэхээр төлөвлөжээ.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.