Байт харвааны олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Парис хотноо үргэлжилж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Олон Улсын хэмжээний мастер Бишиндээгийн Урантунгалаг "Токио-2020" зуны олимпын наадамд оролцох эрхээ авчээ. Тэрээр
эхний тойрогт гоц мөргөж Швейцарь, Казахстаны тамирчдыг 6:0-ээр ялсан байна.
Ингээд хагас шигшээд Узбекистаны тамирчин Зиёдаконд 6:4-өөр дийлдсэн ч онооны чанараар V байрт орж, олимпын эрхийн болзол хангажээ.
Ийнхүү Б.Урантунгалаг хоёр дахь олимпдоо оролцохоор боллоо. Тэрбээр өмнө нь Лондоны олимпод цэц сорьж байсан юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.