Мэдээ

ДАВХАРДСАН ТООГООР 50 МЯНГА ГАРУЙ ХҮН ӨДӨР БҮР ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖЭЭ.

ДАВХАРДСАН ТООГООР 50 МЯНГА ГАРУЙ ХҮН ӨДӨР БҮР ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖЭЭ.
Мэдээ


Үндэсний хэмжээнд зургаадугаар сарын турш үргэлжилсэн “Дасгал хөдөлгөөн хийцгээе”идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аян өндөрлөж улсын нэгдсэн дүн гарлаа. Гүйлтийнстрава аппликэйшн ашиглан зохион байгуулсан тус арга хэмжээнд нийт 93 байгууллага хамтран ажиллаж, төв, орон нутгийн 30 мянга гаруй иргэд алхаж, гүйж, дугуй унаж идэвхтэй хөдөлгөөнөөр биеийн дархлаагаа дэмжжээ.

Давхардсан тоогоор 50 мянга гаруй хүн өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийжээ. Тухайлбал алхалт гүйлтээр 316,449 км, дугуй унаж 257,185км зам туулж,  улсын нэгдсэн дүнгээр 600 мянга орчим км замыг туулсан тооцоолол гарлаа.

“Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяныг сургалт, үйл ажиллагаа гэсэн үндсэн 2 хэлбэрээр зохион байгуулсан. Тодруулбал “Иогоор хичээллэе” цуврал 10 видео хичээл,  “Шагайт дасгал” цуврал 3 видео хичээл болон бусад мэдээ мэдээлэл, зөвлөмжүүд 100 мянгахандалт авсан байна. Улсын дүн мэдээг нэгтгэвэл:


АЛХАХ-ГҮЙХАРГА ХЭМЖЭЭНД АЙМГУУДААС

I байрт: Увс аймгийн Биеийн тамир, спортынгазар;

II байрт: Булган аймгийн Биеийн тамир,спортын газар;

III байрт: Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортынгазар;

Тусгай байрт: Архангай, Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар.

АЛХАХ-ГҮЙХАРГА ХЭМЖЭЭНД ДҮҮРГҮҮДЭЭС

I байрт: Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир,спортын хороо;

II байрт:  Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо;

III байрт: Налайх дүүргийн Биеийн тамир,спортын хороо;


ДУГУЙ УНАХ АРГА ХЭМЖЭЭНД АЙМГУУДААС:

I байрт: Увс аймгийн Биеийн тамир, спортынгазар;

IIбайрт: Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортынгазар;

III байрт: Баянхонгор аймгийн Биеийн тамир,спортын газар;

Тусгай байрт: Өвөрхангай, Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газар.

ДУГУЙ УНАХ АРГА ХЭМЖЭЭНД ДҮҮРГҮҮДЭЭС:

I байрт: Баянгол дүүргийн Биеийн тамир,спортын хороо;

II байрт: Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортынхороо;

III байрт: Багануур дүүргийн Биеийн тамир,спортын хороо тус тус шалгарлаа.

 #ӨдөрБүрДасгалХийцгээе

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.