Мэдээ

БОКСЧИД ШИМАДАГ ЗОРИЛОО.

БОКСЧИД ШИМАДАГ ЗОРИЛОО.
Мэдээ

“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын боксын төрөл 2021 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 8-ны өдрийн хооронд зохион байгуулагдана.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг жинд үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин, гавьяат тамирчин Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 кг жинд ҮШБ, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо болон Капитрон банкны тамирчин, ОУХМ Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг жинд ҮШБ, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Мягмаржаргал оролцоно.
Монголын боксын холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбаяр өчигдөр /2021.07.15/ Хандгайт дахь Олимп цогцолборт зочилж “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд оролцох баг тамирчиддаа амжилт хүсэн, үдэн гаргажээ.
Олимпын рингэд хүч, ур чадвараа сорих баг тамирчид өнөөдөр өглөө дасгалжуулагч М.Буянжаргал, О.Батхүү болон бэлтгэл хангагч тамирчдын хамтаар Япон улсын зорьж байна.
Тэд Японы Шизуока мужийн Шимада хотноо 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бэлтгэлээ хангах юм.
Монголын боксчид олимпын наадмаас 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 4 мөнгө, 6 хүрэл медальтантай.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.