Мэдээ

ТАМИРЧДЫН ТОСГОН АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЖЭЭ.

ТАМИРЧДЫН ТОСГОН АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЖЭЭ.
Мэдээ
"Токио-2020" олимпын наадмын тамирчдын тосгоны нээлт журмын дагуу цөөн тооны албаныхан оролцож, нээлтээ хийжээ. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах нээлтийн үйл ажиллагаанд оролцохдоо тамирчдыг эрүүл, аюулгүй орчинд байлгахын төлөө маш их хүчин чармайлт гаргасан зохион байгуулагчдад талархал илэрхийлж, жилийн өмнөхөн олимп зохиогдох эсэхийг мэдэхгүй, маргааш бэлтгэлдээ явж болох эсэхээ ч мэдэхгүй цаг үе байсныг эргээн дурсаад цар тахлын энэ бүх стрессийн дараа тамирчид олимдын наадамд гялалзаж, олон түмнийг цэнгүүлэх болно гэж дурджээ.
Тосгон нь Токиогийн далайн эрэг орчмын Харүми дүүрэгт, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зургаан км-ийн зайд байрладаг. Нийт 1800 гаруй барилгатай. Энд олимпийн турш 18 мянга орчим зочин төвхнөх юм. "Village Plaza" нь тамирчдын зорин очих гол газар байх болно. Энд кафе, банк, гэрэл зургийн студи, хими цэвэрлэгээ, олимпийн наадамтай холбоотой бэлэг дурсгалын дэлгүүр, фитнесс төв, амралтын газар, эмнэлэг, допингийн хяналтын станц байрлаж байна.

Коронавирусний цар тахлын улмаас "Токио-2020" олимпын наадмын тамирчдын тосгонд зөвхөн тамирчид, дасгалжуулагчид, багийн албаны хүмүүс л нэвтрэх журам гарсан.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.