"Токио 2020" зуны XXXII олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын ээлжит хэсэг буюу 72 хүний бүрэлдэхүүнтэй баг яг одоо Япон улсыг зорьж байна.
Баг тамирчдыг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши үдэн гаргаж, амжилт хүслээ.
Тэрээр Монголын баг тамирчид ковид-19 цар тахлын хүнд байдлыг даван туулж, өдөр бүр хөдөлмөрлөсөн үр шимээ хүртэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлээд, "Японы ард түмэн, тэр дундаа Монголын багийн бэлтгэлийг хангуулах хотуудын иргэд та бүхнийг халуун дотноор хүлээн авч дэмжих болно" гэж онцоллоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.